ОХУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Виталий Чуркин Гүржээс Абхази, Өмнөд Осетийн ойр хавьд өдөн хатгах ажиллагаа явуулж байгааг буруушаав. Гүржийн хүчийг энд нэмэгдүүлж байна гэж тэрээр Нью Йоркод хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэв. Чуркины ярьснаар бол мянга гаруй цэрэг ба ДХЯ-ны ажилтан түүнчлэн «Мендер» олон тийрэлтэт зэвсэг, их колибрын миномёт Гүрж Абхазын хил орчимд татан шилжүүлжээ. Гүржийн эрх баригчид хүнд зэвсэг, хуягт машин, их буугаа Өмнөд Осетийн хилийн ойролцоо байрлуулав. Мөн 2500 орчим цэргийн албан хаагч энд байгаа. Эдгээр бүсийн байдлыг үрьдчилан харахын аргагүй учир байдлыг тогтворжуулах, хууль ёсыг дэгдэлүүлэх зорилгоор нэмэлт арга хэмжээ авах хэрэгтэй гэж дипломат ажилтан онцлон тэмдэглэлээ.