Владивосток боомтод байрлсан оросын «Найдвар» сургалтын дарвуулт онгоц Япон-Емнед Солонгос олон улсын уралдаанд түрүүлсэн тухай Невельскийн нэрэмжит Тэнгисийн улсын их сургуулийн хэвлэлийн албаны төлөөлөгч өнөөдэр мэдээллээ. Уралдаанд оролцогчид Нагасаки боомтоос гарч, Японы тэнгисээр өмнөд солонгосын Иосу боомтод хурэв. «Найдвар» дарвуулт хөлөг бусдаас түрүүн барианд оров. Уралдаан хүчит салхи, өндөр давалгаа бухий цаг уурын хүнд түвэгтэй нөхцөлд явагдсан тухай тэрээр мэдээллээ.