Пакистаны арми хоёр долоо хоногт улс орноо аварч, “Талибан” хөдөлгөөний зүгээс төв засгийн газарт халдахаас сэргийлнэ. АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалын тэргүүн Дэвид Петреус америкийн Конгрессын гишүүдтэй хаалттай хуралдаан хийх үеэр ийнхүү мэдэгдсэн гж гэж Британийн “Дэйли Телеграф” сонинд уламжлав.
Пакистаны цэргийнхэн хоёр долоо хоногийн дараа тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол юу болохыг тус сонин тодруулсангүй. Вашингтон энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? АНУ энэ хэрэгт оролцох эрх эдлэх төлөвтэй. Нийслэлээс 100 км зайд орших Бунер мужид талибан хөдөлгөөний аюул заналыг Исламабад арилгаж чадах эсэх нь 14 хоногийн дараа ойлгомжтой болох юм.
Ерөнхийлөгч Зардарийн засгийн газар дуугүй зөвшөөрсний дүнд түүхэнд улсын хилийг хүлээн зөвшөөрөөгүй пуштун омгийнхон оршин суудаг газар буюу Сват голын хөндийд лалын хэт даврагчид баттай суурьшжээ. Бунерт хэт даврагчид суурьшсанаар Пакистанд засгийн эрхээ алдах аюул нүүрлээд зогсохгүй, цөмийн зэвсэгтээ тавих хяналтаа алдаж магадгүй байна. Тиймээс Вашингтон түгшиж эхэлжээ. Хэрэв энэ бүхэн биелбэл олон улсын терроризм /Талибан хөдөлгөөнийхөн Аль-Каида бүлэгтэй сүлбээтэй болохыг сануулая/ Пакистаны цөмийн зэвсгийг гартаа авна гэсэн үг юм. Үүнийг хэзээ, хаан ашиглахыг хэлэхэд түвэгтэй. Талибан хөдөлгөөнийхний зан байдлыг харахад энэ бүхэн санаанд оромгүй мөчид хэзээд ч тохиож болохоор байна. Энэ тохиолдолд АНУ-д сонголт байхгүй. Генерал Петреус хоосон орон зайд бус Цагаан ордон сайшаасны дүнд ийнхүү мэдэгдсэн нь ойлгомжтой. Вашингтон Пакистаны төр засагт бараг сонголт үлдээхгүй байна. Манай шинжээч Владимир Сотников ийнхүү үзэж байна. Тэрээр “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа, “Энэ нь Пакистанд тулгах бичиг өгч байгаа хэрэг юм. Миний бодлоор пакистаны арми болоод Пакистан улс талибуудыг эсэргүүцэх чадалтай. Ерөнхийлөгч Зардарийн үлбэгэр засгийн газар талибан хөдөлгөөний эсрэг зохих санаачилга гаргалгүй Сват голын хөндийд тэдэнтэй энхийн хэлэлцээр байгуулж, бараг илбэн товхинуулсан.Ерөнхийлөгч нь пакистаны армид бараг тушаал өгөөгүй. Пакистаны арми энэ үйл явцад өнөө хир оролцоогүй. Одоо нөхцөл байдал өөрчлөгдлөө.”
Уулархаг нутаг, пуштун омгийнхон харь хүмүүст дургүй зэргийг харгалзавал амаргүй тэмцэл нүүрлэж байна. Тэд пакистаны армийг ийнхүү хүлээн авч байна. Үүнээс гадна хэт даврагчдын дотор амиа золиослоход бэлэн олон хүн байгаа. Талибан “тахалтай” эрт дээрээс тэмцэх ёстой байсан. Цагтаа Зөвлөлтийн цэргийн эсрэг тэмцэхэд АНУ-ын ТТГ болон пакистаны тагнуулын газрын хөрөнгөөр Талибан хөдөлгөөнийг байгуулсан нь хэнд ч нууц биш ээ. Лонхноос мултарсан бирдийг зөвхөн олон улсын хамтын нийгэмлэгийгн хүчин чармайлтаар дарна.
Таслал