0БРИК хэмээн нэрлэх болсон Бразиль, Орос, Энэтхэг, Хятад улс дэлхийн өнөөгийн хямарлаас хамгийн түрүүнд гарна. Лондоны шинжээчид ийм байр суурьтай байна. Юуны түрүүнд АНУ болон Европын Холбоо зэрэг өрнөдийн уламжлалт эдийн засгийн төвүүд илт унаж байгаа нөхцөлд БРИК-ийн орнууд байр сууриа бэхжүүлж байна гэж тэрүүлэх брокерудын нэг Жереми Лайон сэтгүүлчидтэй уулзахдаа тэмдэглэсэн юм. Юуны түрүүнд өдөр тутмын “Санди телеграф” сонин Орос улс болон БРИК-ийн түншүүд цэцэглэж, тэдний компаниуд өрнөдийн компаниуд шиг их хэмжээний өртэй үлдэхгүй гэж таамагласан байна.