0“Аэрофлот” компани даваа гаригт буяны ажиллагаа эхэлсэн байна. Энэ ажиллагааны хүрээнд фронтод оролцогчид, Ленинградын бүслэлтэд байсан хүмүүс, дайнд хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс дайны дурсгалт газар очиж, фронтын анд нөхөдтэйгээ уулзахад онгоцны үнэ төлбөргүй тасалбар олгож эхэлжээ. Энэ өдрүүдэд ахмад дайчид Орос улсын янз бүрийн хотууд, Минск, Киев, Днепропетровск, Симферополь, Рига, Вильнюс, Таллин зэрэг хотод үнэ төлбөргүй нисэх боломжтой. Үүнээс гадна Польш, Румын, Серби, Хорват, Австри, Чех улсын тулаан болсон газар үнэ төлбөргүй нисч, очих боломжтой.