0Сомалийн эрэг дээр дээрэмчдийн үйл ажиллагааг таслан зогсоох Оросын “Адмирал Пантелеев” хөлөг онгоц Адены тохойд худалдааны олон улсын хөлөг онгоцны цувааг хамгаалж байна. Олон улсын хөлөг онгоцны цуваанд “Диомид” чингэлэг тээвэрлэдэг оросын томоохон хөлөг онгоц зэрэг 6 хөлөг онгоц багтдаг. Энэ цуваа Адены хоолойн баруун хэсгээс зүүн хэсэгт хүрч, мягмар гаригт зохих газраа хүрэнэ. Үүний дараа “Адмирал Пантелеев” эсрэг чиглэлд шинэ цувааг хамгаална. Өнгөрсөн долоо хоногт багийн гишүүд 29 дээрэмчнийг саатуулжээ.