0Мексикт дэгдсэн шинэ төрлийн томуугийн тахал дарагдаж байна. Тус улсын эрүүлийг хамгаалах яам өвчин дэлгэрсэн цагаас эхлэн нааштай таамаг дэвшүүлсэн билээ. Өвчнөөр халдварласан олон хүн эдгэрч байна.Өвчнийг эмээр дарж болохыг тогтоосон байна. АНУ-д 200 гаруй хүн өвчнөөр халдварласан бөгөөд намар өвчний эсрэг вакцин гаргаж авахаар төлөвлөж байна. Европын Холбооны 9-оронд өвчний тохиолдол илэрчээ. Испанид хамгийн олон хүн буюу 40 хүн хорионд байна. Өнөөгийн байдлаар Орос улс энэ улс, Канадын гурван муж, америкийн Өмнөд Каролины муж улсад мах нийлүүлэхийг хоригложээ. Олон улсын нисэх буудал, хилийн цэгт гаалийн болон ариун цэврийн хяналтыг чангалсан байна.