0Буриадын бүгд найрамдах улс Монгол Улсаас бод мал худалдан авч эхэлж байна. Эхний хэсгийг тавдугаар сарын төгсгөлд нийлүүлэх ёстой. Сэлэнгэ аймагт болсон зөвлөлгөөнөөр Монголоос малыг хөлөөр нь Буриадад оруулах асуудлыг хэлэлцэж, тохиролцов. Зөвлөлгөөнд Буриадын хүнс хөдөө аж ахуйн сайд Жаргал Батуев оролцов. Цаг уурын ижилхэн нөхцөлд дасан зохицох чадварыг харгалзан малыг цаашид өсгөн үржүүлнэ. Закаменск, Жидинск, Хяхтын нутаг дэвсгэрт хамгийн түрүүнд нийлүүлнэ. Монголын мал экспортлох зөвшөөрөлтэй “Жаст групп” компани малыг хөлөөр нь нийлүүлэх юм. Бүгд найрамдах Буриад улсын хилийн нутгуудын аж ахуйд хонь нийлүүлэх нэмэлт гэрээ байгуулахаар төлөвлөж байна. 5000 толгой бод малыг нядлах хүчин чадалтай Закаменскийн махны үйлдвэрт мах нийлүүлэх асуудлыг зөвлөлгөөнөөр хэлэлцэв. Үүний тулд монголын тал зохих зөвшөөрөл авч, зохицуулахад бод мал нядлах малын гэрчилгээний төслийг Оросын хөдөө аж ахуйн хяналтын газар илгээх ёстой юм.