“Оросын дуу хоолой радио”-оос ярьж байна. Хятад, Япон, Өмнөд Солонгос улс АСЕАН+3 хамтын ажиллагааны хүрээнд байгуулж байгаа бүс нутгийн валютын нөөцийн санд оруулах хувь хэмжээг тодорхойллоо. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов дэлгэрнгүйг хүргэнэ. Бээжин, Токио, Сөүлийн хувь хэмжээг Бали аралд ням гаригт болсон гурван орны сангийн сайд нарын зөвлөлгөөнөөр шийдлээ. Сангийн сайд нарын хэлснээр Хятад, Япон улс 38,4 тэрбум доллар, Өмнөд Солонгос 19,2 тэрбум доллар оруулж байна. АСЕАН-ын гишүүн 10 орон 24 тэрбум доллар оруулж байна. Ингэснээр валютын нөөцийн нийт дүн 120 тэрбум долларт хүрч байна. Шинжээчид сүүлийн шийдвэрийг “Чиангмай санаачилгууд” нэртэй амьдралд хэрэгжүүлэхэд чухал алхам гэж үзэж байна. Санхүүгийн зах зээлийг тогтворжуулах үүднээс АСЕАН+3 хэлбэрээр хамтран ажиллахад түүний гол агуулга оршиж байна. Зээл хэлбэрээр олгох нөөцийн хөрөнгийг бүс нутагт санхүүгийн тогтвортой байдлыг хангах чухал хэрэгсэл гэж үзэж байна. Хямаралтай тэмцэх олон талын хүчин чармайлтаас гадна Япон, Хятад зэрэг бүс нутгийн томоохон тоглогчид тусламж үзүүлэх өөрийн хөтөлбөрөө зарласан юм. Балид болсон сангийн сайд нарын сүүлчийн зөвлөлгөөнд Япон улс 6 триллион иен /60 тэрбум гаруй доллар/ хэмжээтэй сан байгуулах бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Дэлхийн эдийн засгийн хямарлын үед хөрвөх хөрөнгөөр хурц дутагдсан Азийн орнуудад тусламж үзүүлэхэд энэ хөрөнгийг ашиглана. Таиландын сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаал цуглааны улмаас тасалдсан Паттайед болох байсан дээд хэмжээний уулзалтаар Хятад улс АСЕАН-ны орнуудын дэд бүтцийг хөгжүүлэхэд 10 тэрбум долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах бодолтой байгаагаа илэрхийлсэн билээ.
Балид болсон зөвлөлгөөний үеэр БНХАУ, Япон, БНСУ-ын Сангийн сайд нар өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийг зохицуулах бодлогыг үргэлжлүүлж, санхүүгийн салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, санхүүгийн тогтвортой байдалд идэвхтэй хөрөнгө оруулж, бүс нутагт эдийн засгийн өсөлтийг нэн даруй сэргээх ёстой хэмээн тэмдэглэсэн юм. Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засаг доллароос хамааралтай байдлыг бууруулах азийн бүс нутгийн валютыг нэвтрүүлэх санааг практикт илүү хурдан хэрэгжүүлэхэд хямарал түлхэц болно гэж олон шинжээч үзэж байна. Ямартаа ч АСЕАН-ын орнууд БНХАУ, Япон, Өмнөд Солонгос улстай хамтран АНУ-ын сорилыг тодорхой хэмжээнд орхих дэлхийн санхүүгийн төв байгуулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байна. Москвагийн Олон улсын их сургуулийн менежментийн факультетын декан, олон улсын эдийн засгийн асуудал хариуцсан оросын шинжээч Леонид Григорьев ярихдаа, "Азийн валют бий болохын өмнө бодит байдал ийм байна гэж Леонид Григорьев ярьж байна. Доллар, евро хүчтэй өрсөлдөж байгааг бид харж байна. Юаньд тулгуурлан азийн валют бий болбол тэс өөр ертөнц бүрэлдэнэ. Санхүүгийн төвүүд Азид байрлаж, Хятад, Япон, Азийн орнуудын хадгаламж асар их хэмжээтэй болно. Энэ үүднээс боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, санхүүгийн салбарт олон туйлт ертөнц байгуулах нь бодит байдал хэмээн" оросын эдийн засагч Леонид Григорьев үзэж байна.
“Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.