Хятад, Япон улс бүс нутгийн валютын нөөцөнд 38 тэрбум гаруй долларын орууллаа. Өмнөд Солонгос 19 тэрбум гаруй доллар, АСЕАН-ны орнууд 24 тэрбум доллар оруулжээ. Тус сан бүхэлдээ 120 тэрбум доллароос бүрдэнэ гэж хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд даваа гаригт уламжлав. Индонезийн Бали аралд ням гаригт болсон гурван орны сангийн сайд нарын зөвлөлгөөний үеэр Бээжин, Токио, Сөүлийн хувь хэмжээг тогтоожээ. Нөөцийн хөрөнгийг санхүүгийн хямарлын үед гишүүн орнуудад зээл хэлбэрээр хуваарилна. Хятадын хэвлэлд бичсэнээр өнөөгийн нөхцөлд тэд санхүүгийн салбарт бүс нутгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, санхүүгийн тогтвортой байдалд идэвхтэй хувь нэмэр оруулж, бүс нутагт эдийн засгийн өсөлтийг нэн даруй сэргээх ёстой гэж гурван орны сангийн сайд нар тэмдэглэсэн юм