Приморийн хязгаарын Русский аралд гүүр барьж байгаа барилгачид Дорнын Босфорын хоолойд цооног өрөмдөж эхэллээ. Тэд дэлхийн хамгийн өндөр багана барина. Эхний цооногийг 25 метрийн гүнд өрөмджээ. Манай улсад “тэнгисийн усанд” энэ мэт ажлыг урьд хэн ч хийж байгаагүй. Тэнгисийн давалгаа, усны гүнийн геологи амаргүй тул барилгын ажил явуулахад төвөгтэй юм. Русский арал дээр барьж байгуулж байгаа гүүр Орос улсын хувьд онцгой билээ. Энэ гүүр Дорнын Босфорын хоолойн усанд 3 км урт үргэлжилнэ. Русский аралд 2012 онд зохион байгуулах Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын өмнө гүүрийг барьж дуусгана.