Оросын эрдэмтэд А/Н1N1/шинэ томууны вирусын дээжийг америкийн ажил нэгт нөхөд илгээхийг хүлээж байна гэж ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдэв. ДЭМБ аюултай вирусын онцлогийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсаныг тэрээр шүүмжлэв. Орос улсад одоохондоо шинэ томуугаар өвдсөн тохиолдол байхгүй байна гэж Онищенко хэлэв. Томуу улс оронд орохоос сэргийлж, хилийн шалган нэвтрүүлэх цэг, олон улсын нисэх буудалд гаалийн болон ариун цэврийн хяналтыг чангалжээ. Өнөөдөр төр засаг вирусын эсрэг тэмцэх арга хэмжээг бүс нутгийн төлөөлөгчидтэй нууц зөвлөлгөөн хийж байна. ДЭМБ-ын мэдэгдсэнээр энэ вирус дэлхийн 20 оронд тархаж, Мексикт 22, АНУ-д 1 хүн нас барсан байна.