Тус байгууллага Иран, Умард Солонгост шоронд хорисон гурван эмэгтэй сэтгүүлчийг суллахыг өнөөдөр тэмдэглэж буй чөлөөт хэвлэлийн дэлхийн өдрийн өмнөхөн шаардав. БНАСАУ-ын эрх баригчид америкийн сонины газрын хоёр ажилтан Юна Ли, Лора Линг нарын саатуулжээ. Улс орны нутаг дэвсгэрт хууль бусаар байсан гэж үзэж саатуулсан. Иран гаралтай АНУ-ын иргэн Роксана Саберид тагнан турших ажиллагаа явуулсан зэмлэл тулгаж 8 жилээр шоронд хорихоор шийтгэжээ. Тэр өөртөд нь тулгасан ялыг няцаав. Сэтгүүлчдийг саатуулсан орнуудын эрх баригчид тэднийг барьцаанд авсан гэж тус байгууллага мэдэгджээ.