Оросын морины уралдааны улирал Хойд Кавказын Пятигорск хотын морин тойруулгад өчигдөр эхэллээ. Пятигорск олон арван жилийн түрш цэвэр үүлтрийн адууны аж ахүйг хөгжүүлэх талаар тэргүүний байр эзлэж ирсэн учир улирлыг энд нээсэн гэж Оросын адуу өсгөх холбооны ерөнхийлэгч Вита Козлова тэмдэглэн хэллээ. Дмитрий Петряковын унаж уралдсан хээр азарга БНКарачаев Черкес улсын ард түмнүүдийн найрамдлын шагнал эхний уралдаанд хүртэв. Моринд маш сайн Ахмед Пшуковын унаж уралдсан хээр азарга морины уралдааны гол шагнал- БНУлсын ерөнхийлэгчийн шагнал хүртлээ. Араб, англи, ахалтекины цэвэр үүлтрийн 130 орчим морь нийт 4,5 сая рублийн шагналтай 13 уралдаанд оролцоно.