Оросын хилчид Абхази, Өмнөд Осетид цэргийн алба хааж эхлэсэн тухай Оросын Холбооны аюулгүй байдлын албаны холбооны өмнөд төргийн хилийн удирдах газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Сергей Ливанцов өнөөдөр мэдээллээ. Тэрээр оросын хичнээн цэрэг ирснийг тодруулж ярьсангүй. Эдгээр цэрэг ОУ-аас гүрж-абхази, гүрж-өмнөд осетийн хил хамгаалахад туслах тухай хэлэлцээрт Москвад гарын үсэг зурсаны дараагаар алба хаах газартаа ирлээ.