Арми Пакистаны баруун-хойд нутгийн автозамыг хяналтдаа ахин авчээ. Исламабадаас 95 км зайтай орших Бунер хөндий дэх «Талибан» хөдөлгөөний зэвсэгт этгээдүүдийн тушиц газрыг их буугаар буудав. Тэнд ширүүн байлдаан болсон. Талибууд Сват хөндийгээс дайран давшласны хариуд засгийн газраас тэдний эсрэг өргөн хүрээтэй ажиллагаа явуулж байна. АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалын тэргүүн Дэвид Петреусын ярьснаар бол пакистаны арми талибууд Исламабадыг булаан эзлэхээс сэргийлэн сэрэмжлэхэд хоёр долоо хоногийн хугацаатай байна. Байлдааны ажиллагааны уршгаар олон арван мянган оршин суугч дүрвэгч болов. «Талибан» хөдөлгөөн,» Аль Каида» бүлгийн зэвсэгт этгээдүүд Афганистанаас Пакистанд шургалан орж байрлав.