Далайн дээрэмчидтэй хийх тэмцэлд хэрэглэх гранат харвагчийг ОУ-д бүтээжээ. Москвагийн «Базальт» үйлдвэрлэл эрдэм шинжилгээний нэгдэл хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг хэрэглэх ДП-64 гранат харвагчийн сууринд түүнийг бүтээсэн байна. Жижиг хөлөг онгоцыг шүргэх үед тэсрэх зэвсэг болон хийтэй бортого түүнд нэмжээ. Далайн дээрэмчдийн дайралтыг няцаахын тулд ДП-64 гранат харвагчийг иргэний хөлгийн багынхан хэрэглэнэ гэж «Базальт» нэгдлийн ерөнхий захирал Владимир Кореньков тэмдэглэн хэллээ. Ийм гранат харвагч дэлхийн өөр ямарч улсад байхгүй гэж тэрээр мэдээлэв.