Оросын бизнес эдийн засгийн хямрал гарсан нөхцөлд ч гадаадад төслүүдээ идэвхтэй хэрэгжүүлсээр байна. Засгийн газраас үүнд аль болохоор туслаж байна. Тэргүүн дэд ерөнхий сайд Виктор Зубковын Ашхабадад 5-р сард хийх айлчлалын үеэр оросын талаас Туркменид хөрөнгө оруулах 50 гаруй санал дэвшүүлнэ. Оросын үйлдвэрлэл эрхлэгчид иракийн Курдистанд барилгын материалын үйлдвэр барьж эхлэнэ. Өмнөд, Хойд урсгал хэмээх хийн хоолой тавих томоохон хоёр төслийг хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажил хийж байна. Ийм олон төслийг дурдаж болно. Оросын хөрөнгө оруулагчид дэлхийн санхүү-эдийн засгийн хямралын нөхцөлд ч төлөвлөгөөгөө өөрчлөхгүй байна.
        Гадаадын дээд зэргийн технологийн үйлдвэрлэлд хямралт нөхцөлд илүү их анхаарал тавих нь зүйтэй гэж Ундэсний стратегийн магадлан шинжлэх бие даасан төвийн хоёр даргын нэг Иосиф Дискин үзэж байна.
Өрнөдийн болон бусад орны үйлдвэрүүд хямрал гарсан өнөөгийн нөхцөлд нэлээд хямдрасан. Манай компаниуд ирээдүйгээ бодож технологийн сүлжээг төлөвшүүлэх боломжийг авч үзвэл зохино. Жишээ нь «Тракторын заводууд» нэгдэл Данид хөдөө аж ахуйн өлгөх багаж үйлдвэрлэх компанийг худалдан авчээ. Нэг талаас энэ нь манай нэлээд хямд, ашиглах хялбар тракторуудыг Европын зах зээлд гаргах нөгөө талаас манай тракторыг илүү өрсөлдөх чадвартай болгох зүйл үйлдвэрлэхэд туслаж байна гэж Иосиф Дискин хэллээ.
       Түүнээс гадна оросын эрх баригчид бусад улстай үндэсний валютаар худалдаа хийх саналыг сүүлийн үед ахиулж байна. Оросын үйлдвэрлэл эрхлэгчид Хятадтай доллараар биш юаниар тооцоолт хийвэл зардлынхаа бараг 5 хувийг хэмнэх юм гэж Төв банк дүгнэв. Юань рублиар тооцоолт хийхэд шилжих асуудлаар Хятадтай урьдчилан тохирсон юм. Вьетнам улстай ч мөн адил тохиролцоонд хүрсэн. Түүнээс гадна үндэсний валютыг худалдаанд хэрэглэх төслүүдийг Бразили, Аргентин, Венесуэл улсуудтай авч үзэж байна. Ийн алхам бизнес эрхлэгчид түнш орнуудын зах зээлд харилцан гарахад тус дөхөм үзүзлнэ.