«Евровидение» уралдаанд оролцогчид Москвад өнөөдөр анхны сургуулийг хийж эхэллээ. Оросын нийслэл олон улсын дууны энэ уралдааныг анх удаа хүлээн авч байна. Хагас шигшээ уралдаанд оролцох эрх эдлэсэн 9 орны төлөөлөгчид авиа, гэрэл, хараа зүйн цоо шинэ маягийн багажаар тоноглосон «Олимпийский» спортын цогцолборын шинэ тайзнаа бусдаас түрүүн гарах юм. Шигшээ уралдаан 5-р сарын 12 ба 14-нд, төгсгөлийн шоу 5-р сарын 16-нд болно. Дэлхийн 37 орны төлөөлөгчид шевгийн уралдаанд оролцохын төлөө өрсөлдөнө. Шүүгчид ба үзэгчид 20 дуучныг шилэж авна. Түүнээс гадна Франц, Германи, Испани, Их Британы болон «Евровидение-2009» уралдааныг зохион явуулж буй ОУ-ын төлөөлөгчид тэмцээний журмын дагуу шөвгийн уралдаанд оролцох юм. 21 настай Анастасия Приходько манай орныг энэ онд төлөөлж байна. Тэр «Мамо» дууг орос ба украин хэлээр дуулна.