Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гахайн томууний вирусаас сэргийлэн эмчлэх «Тамифлю» хэмээх 2,4 сая тун эм шинэ тулгар хөгжиж байгаа 72 улсад үнэ төлбөргүй шилжүүлж өгөв. Шинэ вирусын халдвар авсан явдлыг Мексик, АНУ, Шинэ Зеланди, Канад, Их Британи, Германи, Франц болон өөр хэдэн улсад бүртгээд байна. Сүүлийн үеийн албан ёсны тоо баримтуудаас харахад дэлхий даяар нийт 600 гаруй хүн аюултай өвчнөөр өвчилжээ.