Орос улстай сайн хөршийн харилцааг сэргээх нь Гүржийн ирээдүйг төлөвшүүлэх чухал хүчин зүйл мөн гэж Москвад суугаа Гүржины элчин сайд асан Эроси Кицмаришвили үзэж байна. Түүний ярьснаар бол шинэчлэл явуулахад бэлэн байна гэж гүржийн одоогийн эрх баригчид мэдэгдэж, ард түмнээ хууран мэхлэхийг оролдож зохисгүй ажиллагаа явуулж байна. Чухам ерөнхийлэгч Михаил Саакашвили Оростой харилцаагаа муутгаж, газар нутгийхаа нэг хэсгийг алдаж, улс орныхоо эдийн засгийг хямралт байдалд оруулсаны хариуцлагыг хүлээх ёстой гэж дипломат ажилтан узэж байна.