Гахайн томуугаар өвчилсөн хүмүүсийн тоо дэлхийд нэмэгдэж., 331 тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхийн хамтын нийгэмлэг шинэ вирус дэгдсэнд их түгшиж, 5-р сарын 4-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар эл асуудлыг шийдэнэ. Ойрын даваа гаригт болох НҮБ-ын хуралдаанаар шинэ өвчний тархалтыг авч үзэж хэлэлцэнэ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Маргарет Чен нар хуралдаан дээр үг хэлэх тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгчийн орлогч Мари Окамбе өчигдөр хэвлэлийн шуурхай хурал дээр мэдээллээ. Оросын эмч нар шинэ вирусын талаар бүрэн арга хэмжээ авахад бэлэн байна. Москва дахь Тахал судлалын хурээлэнгийн захирал, академич Валентин Покровскийн мэдээлсэнчлэн манай орны тахал судлагчид гахайн томуугийн онош тавих системийг байгуулж байна. Урьд хурээлэнгийнхэн шувууны томуу, амьсгалын цочмог дутлын хам шинжийн өвчин зэрэг аюултай евчний онош тавих системийг боловсруулсан билээ. «Бид Дэлхийн эруул мэндийн байгууллагаас вирус авсанаас хойшх долоо хоногт энэ томуугийн онош тавих тест-системийг байгуулна гэж академич хэллээ. Оросын эрдэмтэд энэ удаагийн гахайн томуугийн вирусын эсрэг вакциныг барагцаалбал гурван сарын дотор боловсруулж мэднэ гэж Москвагийн ханиад томуугийн судлалын хүрээлэнгийн захирал, професоор Олег Киселеёв мэдээлэв. Орос улс урьд илэрсэн Эйч-1 Эн-1 хэмээх томуугийн вирусын эсрэг вакцин жил дутам уйлдвэрлэдэг. Одоо түүнийг шинэ вируст тохируулах хэрэгтэй гэж тэрээр тайлбарлан хэллээ. Гахайн томуу халдсан байх гэж сэжиглэх анхны тохиолдол оросын эмч нарт тулгарав. Азаар урьдчилан тавьсан онош батлагдсангүй. АНУ—аас Москвад ирсэн оросын хоёр эмэгтэй халуурсан учир эмнэлэгт хэвтүүлэв. Тэгээд ерийн ханиад хурсэн нь илэрэв. ОХУ-ын улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдээлэхдээ, “Эдгээр хоёр эмэгтэйн биеийн байдал сэтгэл түгшээхгүй байна. Гахайн томуу биш гэдгийг лабораторийн тестийн дүн нотлон харуулсан” гэв. Америк тивээс ирэх бүх нисэх онгоцонд тов тодорхой хяналт тавих журам Орост тогтсон. Бүх зорчигч халуурсан эсэхийг илруулж, тогтоох шинжилгээг давж байна. Өнөөгийн байдлаар гахайн томуугийн өвчлөлийг дэлхийн 15 улс түүний дотор Мексик, АНУ, Их Британи, Израиль, Шинэ Зеланди түүнчлэн Хонконгод бүртгээд байна. Гэсэн ч гахайн томуугаар өвчилсөн хүмүүсээс одоогоор зөвхөн АНУ, Мексикт хүний амь эрсджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага царын аюулын тувшинг 4 балаас 5 хуртэл дээшлүүлэв.