ДЭМБ өнөөдөр А/Н1N1 томуугаар өвчилсөн 615 тохиолдлыг баталлаа. Өвчнөөр 17 хүн нас барсан байна. Томуугийн анхны голомт болох Мексикт өвчний бараг 400 тохиолдол бүртгэгдэж, 16 хүн нас баржээ. АНУ-д өвчний 150 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан байна. Канад, Испани, Их Британи, Израиль, Шинэ Зеланд, Герман, Австри, Швейцари, Нидерланд, Дани, Франц, Өмнөд Солонгос, Хятадад өвчний тохиолдол бүртгэгджээ. ДЭМБ лхагва гаригт А/Н1N1 томуугийн царын аюулын түвшинг 5 балл хүртэл нэмсэн байна. Энэ томуугийн эсрэг вакцины үр нөлөө бага хэмээн ДЭМБ-ын шинжээчид үзэж байна.