Олон нийтийн санаа бодолд гарсан нааштай хандлага цаашид 5-р сард үргэлжлэх төлөвтэй. Оросын хүн ам дэлхийн хямарлаас болж эдийн засгийн хүрээнд гарсан хямаралт үзэгдэлд илүү тайван хандах боллоо. Тухайлбал, ажилгүйдэл гаарах, орлого багасах явдалд тийн хандаж байгааг санал асуулгын дүн харууллаа. Нийт олны санаа сэтгэлд ахиц дэвшил гарсан нь статистикийн тоо баримтуудтай холбоотой. Энэ хавар инфляцийн өсөлтийн хур багасав. Үүний хамт ажилгүйдэл гаарсан ч, өсөлтийн хурдац нь багасаж байна. Одоо эл асуудал иргэдийн сэтгэлийн урьдынхтай адил их түгшээхгүй байна. Энэ нь оросын хүн ам чухам ямар ажил хийхэд хатуу шаардлага тавихаа больсонтой холбоотой гэж шинжээчид үзсэн. Ер нь оросын нийт олон шинэ нөхцөлд аажмаар дасаж байна гэж Нийгмийн төсөөллийн хүрээлэнгийн нийгмийн хэлтсийн удирдагч Михаил Тарусин хэлээд, “Нэгдүгээрт хямарал гарснаас хойш барагцаалбал хагас жил өнгөрлөө. Энэ нь дасахад нэлээд хангалттай хугацаа юм. Хоёрдугаарт манай үндэстний генийн уг чанар нэлээд хүнд байдлыг аль болох бага гарз хохирол хүлээж, давах онцлогтой. Хүнд хэцүү байдал, гамшигт манай ард түмэн шиг даасан өөр ард түмэн алга. Бид америкийн мөрөөдөл гэгчид итгэсэн америкийн хүн амыг бодоход даруй бухимдаж сандрахгүй байна. Хүсэл мөрөөдөл нь бүтэхгүй бол америкчүүд дэлхий сөнөсөн мэт санагдана. Бурхан багш хайрлан өгсөнөө буцааж авдаг гэсэн оросын зуйр үг бий. Иймээс бидний хандлага өөр байна. Бусдаас их зүйл алдсан ч, гарз хохиролд сэтгэл их зовнихгүй байна. Өөр зүйл бидний амьдралын агуулга болсон байх” гэж Михаил Тарусин тэмдэглэн хэллээ.
Энэ нь асуудалд гүн ухааны үүднээс хандах үзэл санаа юм. Гэвч практик тал бас бий. Нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй юм бол түүнд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Оросын хүн амын үлэмж хэсэг нь үүнийг өдөр тутмын амьдралынхаа удирдлага болгосон шиг байна. Шинэ машин авахад мөнгө хүрэхгүй бол хуучнаа хэрэглэнэ. Европт амрах мөнгө байхгүй юм бол гэр булээрээ хөдөө очиж амрах нь илүү хямд тайван хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл оросын хүн амын үлэмж хэсэг нь хоёрдугаар зэргийн зүйлийг үл тоомсорлон гол чухалд нь анхаарал тавьж, аж байдалдаа урьдын адил сэтгэл ханамжтай байж баярлан баясаж байна. Тэд өөрийнхөө төсвийг гадны нөхцлийг харгалзан оновчтой ашиглаж, зардлаа багасгасан ч, бүрмөсөн татгалзахгүй байна. Нийгмийн судлаачдын мэдээ баримтаас харахад хэмнэл шинэ нөхцөлд оросын хүн амын зан үйлийн стратеги болжээ. Үнэтэй амралт болон гар утсаар удаан ярихаас татгалзсан гэж олон нийтийн санаа бодлыг судлах бух оросын төвөөс явуулсан санал асуулгад оролцогчдын тэн хагасаас илүү нь мэдээлжээ. Хямарал урьд өмнө ч чинээлэг бус байсан сул цалинтан ба олон хүүхэдтэй айлын байдалд зохисгуй нөлөөлсөн нь мэдээжийн хэрэг. Тэд саад бэрхшээлийг давж, амь мэнд байх нэлээд их чадвартай учир өнөөгийн байдлыг дэгсдүүлэхгүй байна. Оросын дунд анги хямралыг давж чадахгүй гэж үзсэн билээ. Гэвч мөн анги хөл дээрээ хэвээр зогсож байна.