Туркт болж байгаа “АЙДЕФ-2009” батлан хамгаалахын аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн оросын танк эсэргүүцэгч “Корнет” цогцолбор олны анхаарал татсан юм. Хэд хэдэн орон үүнийг худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн гэж “Рособоронэкспорт” компанийн төлөөлөгч Анатолий Аксенов мэдэгдэв. Цогцолборын пуужин 5,5 км зайд байгаа байг устгаж, метр зузаан хуягийг нэвтэлдэг байна. Стамбул хотод 4-р сарын 27-оос үзэсгэлэн гарч эхэлсэн юм. Үзэсгэлэнгийн Оросын хэсгийг батлан хамгаалахын сайд нар нь ахалсан янз бүрийн орны 30 гаруй төлөөлөгчдийн бүрэлдэхүүн үзэж, сонирхожээ. Орос улс 120 загварын зэвсэг, цэргийн техник дэлгэн үзүүлжээ.
Евгения Канаева уран сайхны гимнастикийн дэлхийн цом булаалдах тэмцээний олон төрөлд түрүүллээ