“Сапсан” зорчигч тээврийн дээд зэргийн хурдны галт тэргийг Санкт-Петербург-Москвагийн чиглэлийн замд өнөөдөр туршина. Галт тэрэг цагт 275 км хурдлах ёстой юм. Энэ нь тогтсон хурдаас 10 хувиар илүү байна. Санкт-Петербург-Москвагийн чиглэлийн гал тэрэг оны эцэст тогтмол зорчино. Хоёр нийслэлийн хоорондын замыг “Сапсан” галт тэрэг 3 цаг 45 минутанд туулна. Одоо нэг хотоос нөгөө хотод дунджаар 8 цаг зорчиж байна. Оросын төмөр замын газартай байгуулсан гэрээгээр германы Сименс концерн 8 бүрэлдэхүүнийг Орос улсад нийлүүлнэ.