0Фридом Хауз эрх хамгаалах олон улсын байгууллага “ОНХМХ-ийн эрх чөлөө” үзүүлэлтийн Орос улсын үнэлгээг бууруулжээ. Тус байгууллага 2008 онд дэлхий дахинаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн байдлыг тодорхойлсон жил тутмын илтгэлээ хэвлэжээ. “Фридом хауз” байгууллага Орос улсын ОНХМХ-ийн байдлын талаар оросын төр засгийг шүүмжилсэн гурван хуудас илтгэл бичжээ. Тухайлбал интернет дахь хувийн тэмдэглэл буюу блогтоо хэт даврах үзэл бүхий нийтлэл тавьж, шийтгүүлсэн Комийн бүгд найрамдах улсын оршин суугч Савва Терентьевын түүхийг иш татжээ. Дэлхий дахинаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө дордсон хэмээн эрхийг хамгаалах байгууллага тэмдэглэв. Судалгаанд хамрагдсан 195 орноос ердөө 70 оронд ОНХМХ-ийн эрх чөлө, эрхийг хязгаарлаагүй байна.