02012 онд интернет хэрэглэгчдийн тоо ихсэж, компьютерийн сүлжээний хэвийн ажиллагааг хангаж чадахгүй бөгөөд хагас гэмтлийн байдалтай байна. Британийн “Немертес” задлан шинжилгээний алба ийнхүү таамаглажээ. Дэлхийн сүлжээ ирэх жилийн эхэн үеээс мэдээлэл нэвтрүүлэх хүчин чадлынхаа дээд цэгт хүрнэ хэмээн таамаглажээ. Үүний улмаас компьютерийн ажиллагаа олонтаа тасалдана гэж компаний мэргэжилтнүүд үзэж байна. Өнгөрсөн оны дунд үед дэлхийн хүн амын бараг дөрөвний нэг нь байнга интернет ашиглаж байв. Одоогоор Япон, АНУ, Хятадад интернетийг орлох шинэ үеийн технологи боловсруулж байна.