0Оросын нэрд гарсан удирдаач Валерий Гергиевын 56 насны ойг тохиолдуулан өнөөдөр Санкт-Петербургийн Мариинскийн театрын концертын танхимд “Валерий Гергиев болон түүний анд нөхөд” баярын концерт болно. Нэрд гарсан хөгжимчид Гергиевт баяр хүргэнэ. Авьяас, уран бүтээлийн эрч зэргээр Гергиев Оросын болон дэлхийн хөгжмийн томоохон үйл явдлын төвд байдаг. Гергиевын удирдлаганд энэ өдрүүдэд Оросын хотуудад Улаан өндөгний наадам болж байна. Тэрээр Лондоны симфони найрал хөгжмийн ерөнхий удирдаач юм. Гергиев өөрийн удирдаж байгаа Мариинскийн театрын өндөр нэр хүндийг дэмжих нь хамгийн гол үйл хэрэг хэмээн үзэж байна.