0Азербайжаны Ерөнхий прокурорын газар Баку хотын нефтийн академид гал нээсэн хэргээр саатуулсан этгээдэд ял ноогдулахаар бэлтгэж байна. Нефтийн академид баасан гаригт гал нээсэн Гүржийн иргэн Фарды Гадыровтай нэг нутаг Надыр Алиевыг гэмт хэрэгт оролцсон хэмээн сэжиглэн 5-р сарын 1-нд баривчилжээ. Фардын Гадыров 12 хүний амийг хөнөөж, 10 хүнийг шархдуулаад, өөрийгөө хороосон байна. Хэргийн газар байсын гэрчүүд хоёр хүн гал нээсэн хэмээн ярьж байгаа юм.