0 “Евровидение” олон улсын уралдаанд оролцох бүтээлчид өнөөдөр Москва хотод түрүүчээсээ ирж байна. Олон улсын хөгжмийн уралдааныг зохион явуулсан хагас зуун жилийн түүхэнд энэ удаагийн уралдаан хамгийн олон хүнийг хамрах төлөвтэй байна. Орос улсын нийслэлд 40 гаруй орны төлөөлөгч ирнэ. Москва хотод 5-р сарын 2-17-нд болох дууны уралдааны албан ёсны нээлт долоо хоногийн дараа болно. Телевиз үзэгчид шилдэг дуучныг шалгаруулна. Оросын дуучин Дима Билан өнгөрсөн жил Белград хотод болсон “Евровидение” уралдаанд түрүүлж, Орос улсад энэ уралдааныг зохиох эрх авсан билээ. Энэ жил Орос улсыг украины дуучин Анастасия Приходько “Мамо” дуугаар төлөөлнө.