Зүүн Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах америкийн системийг байрлуулах төлөвлөгөөнд Орос улс түгших зарим үндэслэл байна. Үй олноор хөнөөх зэвсгийн бодлогын асуудал эрхэлсэн Цагаан ордны зохицуулагч Гэри Самор баасан гаригт ийнхүү мэдэгдэв. АНУ, Орос улс стратегийн давшилтын зэвсгийн шинэ гэрээний асуудлаар яриа хэлэлцээ хийхээр тохиролцсоныг нэр хүндтэй шинжээч уламжлав. Гэрээгээр цөмийн байлдааны толгой, баллистик пуужингийн тоог эрс бууруулна. Энэ чиглэлд бодит алхам хийсний дараа Москвад америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системд оросын цөмийн хүчнийг эсэргүүцэх бодит боломж бий болно хэмээн түгших хууль ёсны үндэслэлтэй болно. Польшид байрлах 10 пуужин амдан сөнөөгч нь Орос улсад ямар нэг аюул заналхийлээгүй хэмээн Вашингтон цагтаа баталж байсан. Үүний эсрэг ойлголт Вашингтонд бодлого боловсруулж байгаа тэр хүмүүсийх ой тойнд орж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев америкийн ерөнхийлөгч Барак Обаматай анх удаа уулзасны дараа саяхан Лондоны эдийн засгийн сургуульд хэлсэн үгэндээ энэ баримтыг иш татсан юм. 
Би АНУ-ын ерөнхийлөгчтэй энэ сэдвээр ярисан. АНУ-ын зүгээс бидний байр суурийг сонсох хүсэлтэй байгааг л одоохондоо хэлж чадах байна. Тэд энэ сэдвийг тасалж, үүнийг шийдсэн тул хэлэлцэх шаардлагагүй хэмээн хэлэхгүй байгаа. Тиймээс бид хоёр талаасаа хичээвэл таагүй байдлаас гарах гарц олж болно гэж бид найдаж байна хэмээн Д.Медведев хэллээ. Москвагийн тайлбарыг америкийн зэвсэглэлд хяналт тавих асуудал хариуцсан америкийн нэр хүндтэй бусад шинжээч хүлээж авсан юм. Тэдний хүсэлтээр олон улсын харилцааны асуудал эрхэлсэн нэр хүндтэй Зөвлөл “Цөмийн зэвсгийн салбар дахь АНУ-ын бодлого” илтгэл бэлтгэсэн билээ. Иран, хойд Солонгосоос нүүрлэх пуужингийн бодит аюул заналыг баталтал Барак Обамын засаг захиргаа пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн бүрэлдэхүүн хэсгийг зүүн Европт байрлуулахаа түр азнах чухал дүгнэлтийг энэ баримт бичигт хийжээ. Энэ үнэлгээнд Орос, европын холбоотнуудыг багтаах хэрэгтэй гэж шинжээчид тэмдэглэсэн байна. АНУ, Орос улс хамтдаа пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байруулах боломжтой эсэхийг тодорхойлохын тулд тэдэнтэй зөвлөлгөөн хийх шаардлагатай байна. Америкийн шинжээчид эцэстээ Москвагийн тайлбарыг ойлгож байна.