Оросын хүн амын 68 хувь өнөөдөр Д.Медведевт итгэж байна. Түүнийг ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаанд энэ хамгийн бага үзүүлэлт юм гэж “Левада-Цент” байгууллагын социологичид тэмдэгдэв. Тэд сар бүр оросын хүн ам төрийн тэргүүнд хэр итгэж байгааг судалдаг юм. Д.Медведев 9-р сард хамгийн өндөр үзүүлэлт авчээ. Гүржтэй хийсэн дайнаас хойш түүнд судалгаанд оролцсон хүмүүсийн 83 хувь нь итгэж байна хэмээн хариулсан байна. Ерөнхий сайд В.Путинд оросын ард түмний итгэх итгэл мөн буурчээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 76 хувь түүнд итгэж байна гэж хариулсан байна. Энэ нь сүүлийн жилийн хамгийн бага үзүүлэлт аж. Улс орны иргэдийн тал орчим хувь нь буюу 43 хувь төр засаг зөв голдирлоор ажиллаж байна хэмээн хариулжээ.