Владимир Спиваковын удирдсан Орос улсын үндэсний филармонийн найрал хөгжмийн концерт Канадын Торонто хотод үзэгчдийн нижигнэсэн алга ташилтаар амжилттай болж өнгөрлөө. Оросын нэрд гарсан найрал хөгжмийн хамтлаг Чайковский, Лядова, Рахманинов, Прокофьев нарын бүтээлийг тогложээ. Оросын хөгжимчид ер бусын гайхалтай тоглосон гэж үзэгчид үзэж байна. Хөгжмийн шүүмжлэгч “Глоб энд мейл” сонинд бичсэнээр “хөгжимд дүн шинжилгээ хийх бус, сонсогч олон хөгжмийг гүн гүнзгий мэдэрч, бэлэг болсон” гэжээ. Тус сонин хөгжимчин бүр сэтгэлээсээ тоглож байсан хэмээн хөгжимчдийн ур чадварыг үнэлжээ.