Москва хотод А/Н1N1 вирусийн шинж тэмдэг илэрсэн оросын хоёр иргэн баасан гаригт эмнэлэгт хэвтсэн байна. Тэд ердийн ханиад хүрсэнийг тогтоосон гэж Орос улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдэв. Энэ хоёр эмэгтэй АНУ-аас Орос улсад ирсэн юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей даваа гаригт шинэ вирусын эсрэг тэмцэх тусгай хурал зохион байгуулна. АНУ-ын 19 муж, Их Британи, Израил, Шинэ Зеланд, Канад, Испани, Герман, Австри, Швейцари, Нидерланд, Данид өвчний тохиолдол илэрсэн байна. Үүнээс гадна Азид анх удаа Гонконгт өвчний тохиолдол илэрчээ. Вирус анх илэрсэн Мексикт 15 хүн нас барж, 360 орчим хүн вирүсээр халдварлажээ. АНУ-д нэг хүн нас барсан байна.