Дэлхийн зах зээлд өнгөрсөн долоо хоногт нефтийн үнэ илт өслөө. Хар алт баасан гаригт 53 долларт хүрсэн нь өнгөрсөн өдрийнхөөс 2 доллароор илүү байна. Хятадад аж үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн, АНУ-ын хэрэглэгчийн итгэлийн индекс өссөнөөс нефтийн үнэ ийнхүү нэмэгдлээ гэж шинжээчид үзэж байна. Америкийн фондын зах зээл мөн ялгаагүй үнэт цаасны үнэ 0,5 хувиар өсчээ. Орос болон европын зах зээл майн баярын үеэр хаалттай байлаа.