Абхази дахь Орос улсын элчин сайдын яам байнгын ажиллаж эхэллээ. Сухуми дахь Орос улсын элчин сайд Семен Григорьев энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр удаан хүлээсэн мөч тохиож, Орос, Абхазийн хооронд гарын үсэг зурсан найрамдал, хамтын ажиллагаа, харилцан тусламж үзүүлэх тухай гэрээг хэрэгжүүлэх их ажил байна. Элчин сайдын яаманд хэдэн арван хүн ажиллаж байна.