Орос улсад дэлхийн эдийн засгийн хямарлын үед хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах уриан дор майн баярын жагсаал, цуглаан болов. Янз бүрийн байр суурьтай намууд жагсаал, цуглааныг зохион байгууллаа. Орос улсын хараат бус үйлдвэрчний эвлэлийн холбоо улс орны томоохон нам “Нэгдсэн Орос улс” намтай хамтран “Ажлын байр, Цалин, Сайхан амьдрал” уриан дор арга хэмжээ зохион байгуулав. Бүх намууд нийгмийн баталгааг бэхжүүлэх, ажлын байрыг хадгалах, орон сууцны үнэ бууруулах, цалин, тэтгэврийг нэмэх зэрэг эдийн засгийн шаардлага тавив. Гурван сая гаруй хүн оролцсон баярын жагсаал цуглаанд элдэв зөрчилгүй боллоо.