А/Эйч1-Эн1 томуугаар халдварласан хүмүүсийн тоо 500-аас давлаа. Энэ вирус дэлхийн 12 оронд тархасан ч, Мексикт хамгийн олон хүн энэ вирусээр халдварлажээ. Тэнд шинэ томуугаар 300 гаруй хүн өвдсөн юм. Латин америкийн энэ орны эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр вирусээр халдварласан хүмүүсийн олонх нь эдгэрч байгаа аж. Томууны царын эсрэг арга хэмжээ авсны ачаар өвчтэй хүмүүсийн тоо геометр прогрессоор нэмэгдэхээс сэргийлж чаджээ. Саяхан ДЭМБ гахайн томууны царын аюулыг 5 балл хүртэл нэмжээ. Томууны царын аюулыг 6 баллаар хэмждэг юм. Наад зах нь хоёр оронд вирус хүнээс хүнд халдсан тохиолдлыг баталсан юм.