0АНУ-ын үнэт цаас эзэмшиж байгаа хэмжээгээр Орос улс 13-р байрт орж байна. Тус улс 2008 оны 6-р сарын төгсгөлд америкийн 223 тэрбум долларын капитал эзэмшиж байсан юм. АНУ-ын сангийн яамны пүрэв гаригт тараасан тайланд энэ дүнг дурджээ. Ваншинтоны сангийн яамны мэдээнд дурдаснаар дэлхийн улс орнууд америкийн 10 триллион гаруй долларын үнэт цаасыг эзэмшиж байна. Япон, Хятад улс хөрөнгө оруулагч орнуудыг тэргүүлж байна. Хямарлыг үл харгалзан АНУ-ын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь өнөө хир хөрөнгө оруулах хамгийн найдвартай арга хэрэгсэл гэж үзэж байна.