0Орос, Япон улсын Гадаад хэргийн яам Японы иргэд хил нэвтрэх бичиггүй Өмнөд Куриллийн аралд зорчих журмыг баталлаа. Засгийн газар хоорондын 1991 оны тохиролцоогоор иргэд ийнхүү зорчино. Япон, өмнөд Курилийн арлын оршин суугчид 1992 оноос харилцан визгүй зорчиж эхэлсэн. Япон улсад “хойд нутаг дэвсгэр” хэмээн нэрлэдэг оросын аралд японы 9 мянган иргэн очиж, өмнөд Курилийн арлын 7 мянган оросын иргэн Япон улсад очжээ.