0Нидерландад Хатан хааны өдрийн баярыг тэмдэглэх үеэр хурсан олны дунд автомашинтай дайран орсон этгээд нас барав. Тэр хааны гэр бүлийн гишүүд суусан автобусыг мөргөх гэж оролдоод, таван хүнийг дайрч, аминд нь хүрчээ. Мөн 12 хүн гэмтсэн байна. Гэмт этгээд өөрөө хүнд гэмтсэн байна. Тэрээр сарын өмнө ажилгүй бөлсон бөгөөд түрээсэлж байсан сууцнаас баасан гаригт гарах ёстой байжээ.