0Радио бүтээгч, оросын агуу эрдэмтэн Александр Поповын 150 жилийн ойд зориулсан интернет вэб хуудас 5-р сарын 7-нд буюу Радиогийн өдрөөр ажиллаж эхэлнэ. Орос улсад төдийгүй дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн авьяастай физикч, электронтехникчийн ойг улс даяар тэмдэглэнэ. А.Попов 1895 оны 5-р сарын 7-нд цахилгаан соронзон долгионоор дохио хүлээн авч, дамжуулж болохыг харуулсан юм. Энэ нь радио хожмоо утасгүй холбоог хөгжүүлэхэд тодорхойлох хувь нэмэр болсон.