0Оросын хүн амын бараг тал хувь нь ойрын жил амьдралд нь онц өөрчлөлт гарахгүй гэж үзэж байна. Олон нийтийн санаа бодлыг судлах Бүх оросын төвийн санал асуулгаар ийм дүн гарчээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 27 хувь нь амьдрал сайжирна, ердөө 20 хувь нь дордоно гэж үзэж байна. Хувийн амьдралын тухайд оросын хүн амын гуравны хоёр нь хүнд байгаа ч, тэвчиж болно гэжээ. Оросын хүн ам дөрөвдүгээр сард улс орны ерөнхий байдлыг гуравдугаар сарыг бодвол илүү нааштай үнэлжээ. Хямарал бол хөдөлж, илүү идэвхтэй болох шалтаг хэмээн оросын ард түмний байр суурь сарын дотор бэхжсэн байна. Санал асуулгын төвийн судалгаагаар оросын хүн амын ажлын байрны талаарх байр суурь 2009 оны эхэн үеээс хойш бараг өөрчлөгдсөнгүй. Ажилгүй болбол нэлээд бэдэрч байж өөрт тохирсон ажлаа олно гэж судалгаанд оролцогчид үзэж байна.