Алтай, Ховдын улсын их сургууль шинжлэх ухааны салбарт 15 жил хамтран ажилласны эцэст Монгол Улсад оросын соёлын төвийг нээх соёл судлалын хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр анх удаа шийджээ. Энэ төвийг 6-р сарын дундуур нээнэ. Энэ арга хэмжээний өмнө Ховд аймагт орос хэл, соёлын өдөр болж байна. Монголын баруун нутагт анх удаа ийм арга хэмжээ болж байна. Ховд аймгийн захиргаа, орос хэл, соёлыг дэмжих Монголын нийгэмлэг, Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, “Монголын анд нөхдийн нийгэмлэгийн” Алтайн бүс нутгийн байгууллага энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Манай сурвалжлагч одоо Монголын баруун аймагт байгаа Алтайн улсын их сургуулийн хэл бичгийн факультетын профессор Лидия Дмитриеватай ярьсан юм.
Ямар зорилгоор ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ?
Ховд аймгийн оршин суугчдад орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд энэ арга хэмжээ чиглэж байна. Орос хэл, соёлын өдрүүдэд багш, сурагчид төдийгүй Орос улсын соёлыг сонирходог Ховд аймгийн бусад оршин суугч оролцож байна. Энэ баярын гол арга хэмжээ нь 9, 10, 11-р ангийн сурагчдын дунд зохиох орос хэлний олимпиад юм. Монголчууд Орос хэл, соёлын өдрүүдийг баяр хэмээн үзэж байна. Пушкины шүлгийг хэн сайн мэдэх вэ? уран уншигч шалгаруулах уралдаан ихээхэн сонирхол татаж байна. Монголын найрамдалын нийгэмлэгийн холбооны дэд ерөнхийлөгч Цогзолмаа, Оросын шинжлэх ухаан, техникийн төвийн ажилтан Бронская, Монголын үндэсний их сургуулийн доктор, орос хэл, соёлын монголын нийгэмлэгийн тэргүүн Равдан, Алтайн их сургуулийн төлөөлөгчид энэ арга хэмжээнд оролцсон. Олимпиадын наадмын төгсгөлд орос, монгол, Ховдын их сургуульд суралцах шагнал, бэлэг зэргийг уралдаанд түрүүлсэн хүмүүст гардуулна. Үүнээс гадна Орос хэл, соёлын өдрийг зохион байгуулагчид олимпиадын наадамд түрүүлсэн 9-р ангийн сурагчдад Орос улсад амрах эрх олгоно. 
Та бүхэн Алтайн улсын их сургуулийн хэл бичгийн факультетын профессортай хийсэн ярилцлагыг сонслоо. Та бүхэнд дараа долоо хоногоос орос хэл, соёлын өдрийн талаар хүргэнэ.
<сонсох>