Оросын далбайтай Британийн хөлөг онгоц Адены тохойд сомалийн дээрэмчдийн халдлагад өртөв. “Буларибанк” хөлөг онгоцонд лхагва гаригт халджээ. Хоёр хөлөг онгоцонд суусан дээрэмчид Британийн хөлөг онгоцонд дөхөж, автоматаар гал нээсэн байна. Хөлгийн ахмад маневр хийж, багийн гишүүд түймэр унтараах хоолойгоор дээрэмчдийг усаар шүршиж, дараа нь жинтэй зүйлс чулууджээ. Тэд хөлөг онгоцон дээр байсан самбар, мод, дээрэмчдийн зүг шидэж, халдлагаас мултарчээ.