“Нэгдсэн Орос улс” намаас өгсүүлээд сөрөг хүчин зэрэг улс төрийн бүх хүчин оросын олон мянган иргэн өнөөдөр Майн баяраа жагсаал цуглаан хийж, тэмдэглэж байна.  Зөвлөлтийн үед уламжлал болсон майн баярын жагсаал нь бусдын байр суурийг сонсох, үзэл бодлоо илэрхийлэх цуглаан болон хувирчээ. Үйлдвэрчний эвлэл, янз бүрийн нам, залуучуудын байгууллага, хүний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид бүгд гудамжинд жагсаж байна. Орон нутгийн засаг захиргаанд 5-р сарын 1-нд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах өргөдөл ийм их ирж байгаагүй юм. Ихэнх өргөдлийг барагдуулжээ. Хотын гудамжаар зугаалж, баяр тэмдэглэж байгаа хүмүүс энэ олон арга хэмжээнд нэгдэж байна. Янз бүрийн үзэл санаагаар жагсаал цуглаан хийж байна. Тухайлбал Чеченьд үйлдвэрчний эвлэл болон улс төрийн намууд эдийн засгийн хямарлыг даван туулахад оросын төр засгийн үйл ажиллагааг дэмжиж цуглаан хийж байгаа бол коммунист намын гишүүд улс даяар өнөөгийн засгийн газрыг шүүмжилж, огцрохыг шаардаж цуглаан хийж байна. “Нэгдсэн Орос улс” намыг дэмжигчид Москва хотод цуваагаар жагслаа. “2020” бичиг бүхий малгайтай хүүхдүүд суусан уурын тэрэгт цувааны төвд явах агаад тэдний дэргэд яваа жагсагчид “Хөдөлмөр, Цалин, Нийгмийн баталгаа”, “Ажиллаж байгаа хүн ядуу байх ёсгүй” бичигтэй лоозон барьжээ. “Нэгдсэн Орос улс” намын гүйцэтгэх төв хорооны дарга Андрей Воробьев тодруулж байна: "Майн нэгний баяр хөдөлмөрийн уламжлалт баяр юм. Тиймээс хаврын энэ баяраар өнөө үед хүмүүс зовниж, тулгамдсан асуудлыг бид хэлэхээр үр хүүхэд, гэр бүлтэйгээ энд цугласан. Бидний барьсан уриа лоозон урьд баталсан засгийн газрын стратеги, төлөвлөгөө, бодлогыг дэмжиж буйг илтгэж байгаа хэрэг юм. Хямарлыг үл харгалзан бид бүх бэрхшээлийг даван туулахад шийдвэр төгс байна". Бие даасан Үйлдвэрчний эвлэлийн уриа нь “Ажил, Цалин, Сайн сайхан амьдрал” лозунг барьжээ. Холбооны Зөвлөлийн дарга Сергей Мироновын манлайлсан “Шударга Орос улс” нам байр сууриа шүлэглэж, энэ баярт илүү уран бүтээлчээр ханджээ. Сергей Миронов ярихдаа, "Хамгийн гол нь майн нэгний баярыг хэрхэн тэмдэглэх ёстой вэ? жагсаал цуглаан, эв нэгдэл юм. Манайх хөдөлмөрчин ардын нам, социалистуудын нам, бид Орос улсад байгаа дэмжигчидтэйгээ эвлэлдэн нэгдэж, хүмүүс материаллаг, оюуны, сэтгэлийн баялгийн хувьд зохих ёсоор амьдрахын төлөө байгааг илэрхийлсэн.
Залуус мэргэжлээрээ ажиллахыг шаардаж байна. Үндсэрхэг үзэлтнүүд орос хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийн төлөө байгаагаа илэрхийлэв. “Орос улс резин биш”, “хууль бус цагаачдын эсрэг тэмцлээ нэмэгдүүлэх” шаардлагатай гэжээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь ардчиллын энгийн үзэгдэл билээ. Майн нэгний баяр Хөдөлмөрийн баяр тиймээс эдийн засгийн хямарлын үед урган гарсан өнөө үед хүн амыг түгшээж байгаа ажилгүйдэл, үнэ, тарифын өсөлт, санхүүгийн тогтворгүй байдал зэргийг илэрхийлэх бас нэг шалтгаан юм. Жагсаал цуглааны дараа хүмүүс гэрийн зүг явахгүй. Баярын нөгөө хэсэг хаврын баяр эхэлж байна. Өргөн нийтийн зугаалга, задгай талбай дээрх концерт, спортын арга хэмжээ, янз бүрийн уралдаан гээд нүд хужирлаж, цэнгэх олон арга хэмжээ болно. Эрхэм анд нөхөд та бүхэндээ баярын мэнд хүргэе.