Орос-Францын жилийн хөтөлбөрт соёлын 200 гаруй томоохон арга хэмжээ багтаж байна. Орос-францын зохион байгуулах хорооны хуралдаанд оролцогчид пүрэв гаригт хөтөлбөрийн үндсэн хэсгийг тохиролцлоо. Францад Оросын жил, Орос улсад Францын жил нь соёлын амьдралын илчит тэрэг төдийгүй 2010 онд хоёр орны улс төрийн харилцааны тодорхойлох хүчин зүйл байна. Оросын талаас ИТАР-ТАСС, ВГТРК, Риа Новости, “Российская газета”, “Оросын дуу хоолой” радио компани мэдээллийн дэмжлэг үзүүлнэ. Францын нутаг дэвсгэрт 2010 оны үйл явдлыг францын хэвлэл мэдээллийн хэрэгсэл дамжуулах үүрэг хүлээсэн юм.