ДЭМБ саяхан дэгдсэн томууг гахайн хэмээн нэрлэхээс татгалзах бодолтой байна. Гахайг аюултай амьтан мэт илтгэж байгаа энэ томъёололоос зайлсхийх бодолтой байна. Энэ нэр томъёоноос үүдээд хэд хэдэн оронд гахайг үндэслэлгүйгээр нядлах, гахайн арьсаар хийсэн эдлэл худалдан авахаас татгалзах зэрэг хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна гэж дэлхийн хөдөө аж ахуйн салбар шаардасны дагуу ийм шийдвэр гаргажээ. ДЭМБ вирусын халдварын аюулын түвшинг 4 балл байсныг 5 балл болгож нэмсэн. Энэ аюулыг 6 баллаар хэмжидэг юм.