Терроризмын эсрэг хамтран тэмцэх нь хоёр талын харилцааны үндэс хэмээн Орос, АНУ үзэж байна. АНУ-ын Төрийн Департаментын бэлтгэсэн дэлхийд террорист аюул занал нүүрлэж байгаа тухай илтгэлд энэ тухай өгүүлжээ. Баримт бичгийг боловсруулсан хүмүүсийн хэлснээр терроризмын эсрэг тэмцэл нь оросын засгийн газрын тэргүүн зэргийн зорилт юм. Ерөнхийлөгч Д.Медведев 2008 онд Орос улсын Дотоод хэргийн яамны дэргэд зохион байгуулалттай гэмт хэрэг, хэт даврах үзлийн эсрэг тэмцэх анги нэгтгэл байгуулах зарлигт гарын үсэг зурсныг Гадаад хэргийн яам өндөр үнэлсэн юм. Үүнээс гадна Орос улс “бохир” мөнгийг хууль ёсны болгохын эсрэг тэмцэх олон улсын бүлэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг Гадаад хэргийн яам мөн дэмжсэн юм.